21/05/03

Халхын голын эрэг хөвөө дагуу Халх голын дайны дурсгалд зориулсан олон арван хөшөө байдгийн хамгийн том нь Дорнод аймгийн Сүмбэр сумын төвийн баруун талд д.т.д 800 м өндөр өргөгдсөн Хамар даваан дээр орших ялалтын хөшөө юм. Уг хөшөөг 1939 оны халхын голын тулалдаанд японы түрэмгийлэгчдийг бут цохисон Зөвлөлт-Монголын цэргийн ялалтанд зориулан 1984 онд Халх голын байлдааны 45 жилийн ойгоор Хамар даваан дээр босгожээ. Хөшөөний ерөнхий загвар нь ган болд илд бөгөөд хөшөөний халх голруу харсан хэсэгт зөвлөлт монголын дайчин армийн нисэх хүчин, танк, их бууны, морин цэргийн бүх анги нэгтгэлүүдийн давшиж буй байдлыг харуулсан бол эсрэг талд нь 6 м орчим өндөр тавцан дээр зогсоо байдалтай алд цэнхэр хадаг, хатан сүйх /ах дүүгийн нөхөрлөлийн бэлэгдэл/-ийн хамт дэлгэн баьсан монгол бүсгүйг дүрсэлсэн байдаг. Хөшөөний нийт өндөр нь 55 метр бөгөөд 110 тн зэсээр бүтээжээ